Айрагдсан дааганы эздийн сэтгэгдэл

Төрийн наадмын хурдан дааганы уралдаанд морьдоо айрагдуулсан зарим уяачийн уралдааны дараах сэтгэгдлийг хүргэж байна.

П.Батбаяр: Даага маань энэ жил их хурдан байсан

/Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач, хээр даага нь тавалсан/

“Хээр даага маань аймгийн алдарт уяач, Дамдинсүрэнгийн Ариуннарангийн унаган адуу байгаа юм. Төвийн бүс, хойд бүсийн уралдаануудад айрагдсан. Энэ жил ер нь их хурдан байсан. Төрийн наадамд айрагдуулсандаа бартай байна” хэмээн өгүүлсэн юм.

Н.Баярхүү: Даага маань сумынхаа наадамд түрүүлчихээд улсын наадамд ирсэн

/ Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач, зээрд даага нь аман хүзүүдсэн/

“Зээрд даага маань Сүхбаатар аймгийн халзан сумын унаган адуу. Сая сумандаа түрүүлчихээд улсын наадамдаа ирж уралдаж байгаа юм. Зээрд даагаа аман хүзүүнд хурдлуулсандаа баяртай байна”


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)