Улсын арслан Р.Пүрэвдагва, харцага Т.Баасанхүү, О.Хангай өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын дөрвийн даваа сонирхолтой, өрсөлдөөнтэй үргэлжилж байна. Бөх сонирхогчид дээгүүр барилдана гэж тааж байсан улсын харцага Төрөөгийн Баасанхүү энэ даваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат аймгийн арслан Баярсайханы Батжаргалд өвдөг шороодлоо. Мөн Ховд аймгийн аръяат улсын харцага О.Хангай аймгийн хашир арслан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Шарын Мөнгөнбаатараас барьц сонгоод уналаа. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва энэ даваанд өвдөг шороодов.  

Мөн энэ жил цолоо ахиулна, баяр наадмын түрүү авч ч мэднэ гэгдэж байсан Архангай аймгийн харъяат улсын харцага М.Бадарч, улсын начин Б.Амарзаяа нарын барилдаан будилж хөлийн цэц дээр очжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongoor tsol avhaar oodlohgui yumdaa hoorhii dahiad mongoo tolohgui bol yavahgui ni dee Hangai guai yanadaa

    0 0 Хариу бичих