Хурдан морины уралдааныг зайлшгүй шаардлагатай 8 машин дагаж байгаа

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр  цагдаа, цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 10-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин үүрэг гүйцэтгэж байгаа.

Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүйг албаныхан дуулгасан.

Түүнчлэн хурдан морины уралдааныг олон машин дагадаг байсан асуудлыг энэ жилээс цэгцэлсэн. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Их насны морьдыг өнгөрсөн жилүүдэд хэрэгтэй хэрэггүй 40-50 машин дагадаг байсныг цагдаагийн байгууллагаас энэ жил цэгцэлж зайлшгүй шаардлагатай ТВ, Эмнэлэг, чиглүүлэгч зэрэг 8 машин дагууллаа” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 1 emneleg, 2 tv baihad bolno doo

    0 0 Хариу бичих