Д.Трампыг 1987 оноос Оросын талд ажилласан тагнуул гэжээ

АНУ-ын “New York Magazine” сэтгүүл ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчдийн уулзалтын өмнө Д.Трампыг 1987 оноос буюу ЗХУ-ын үеэс эхлэн Оросын талд ажилласан тагнуул гэсэн утгатай нийтлэл гаргажээ. Нийтлэлийг бичсэн Жонатан Чейт хоёр Ерөнхийлөгчийн уулзалтыг “тагнуулын байгууллагын удирдагч, ажилтан хоёрын уулзалт” хэмээн бичсэн байв.  

Түүний бичсэнээр бол М.Горбачевын удирдсан ЗХУ гадныханд хил хязгаараа нээж, хөрөнгө оруулалт татахыг хичээж байсан бөгөөд энэ хүрээнд Д.Трамптай холбогдсон гэнэ. 1986 онд Д.Трамп ЗХУ-ын Элчин сайд Юрий Дубининтай Нью Йорк хотноо уулзаж, 1987 онд өөрөө Москвад очсон аж. “Москвагаас Д.Трамп улс төрийн амбийц өвөртөлж ирсэн” хэмээн Жонатан Чейт бичжээ.

Үүнээс хойш ЗХУ, Д.Трамп тус, тусын замаар явсаар 1999 оныг хүргэсэн байна. 1999 онд В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч боллоо. Чухам энэ үеэс ОХУ Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч болгохыг хүссэн гэж Ж.Чейт бичжээ.

Түүний энэхүү нийтлэл хоёр Ерөнхийлөгч хаалттай уулзахаар болсон баримт дээр тулгуурлан бичигдсэн бололтой.       

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Putin 1999 bish 2000 onoos erunhiilugchn erhe B.Elitsnees awsn bn shvv...

    0 0 Хариу бичих