А.Билгүүтэйгийн хонгор халзан соёолонгийн түрүү магнай боллоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Соёолон насны морьдын уралдаанд шандас сорих хурдан хүлгүүд барианд орж ирлээ. Соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант Амарсанаагийн Бигүүтэйгийн хурдан хонгор халзан үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.  

Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Цэрэндоржийн Мөнхбаярын цавьдар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Доржсүрэнгийн Ганхуягийн хээр үрээ гуравт хурдлав. Айргийн дөрөв, тавд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы  хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харъяат Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдалж, наадамчин олноо баясгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. БИЛГҮҮТЭЙ ГЭЖ ХЭН ЮМ

    0 0 Хариу бичих