Улаанбаатарт бага зэргийн бороотой

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо шивэрнэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Наадамчид, уяачдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус,  Орхон Сэлэнгийн сав газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)