ФОТО: Монгол төрийн их наадам

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний Их баяр наадмын нээлт өнөөдөр 11.10 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Наадмын нээлтийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар гурав дахь жилдээ дараалан найруулсан бөгөөд энэ удаа тусгаар тогтнол, хэл, бичиг, газар шороо, ёс заншил, өв соёл зэрэг үндэсний аж байдал, ахуй амьдралын соёлын онцлогийг чухалчилсан есөн хэсгээс бүрджээ. баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд уран бүтээлчид болон соёл урлагийн байгууллагууд, зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтан зэрэг 2000 гаруй хүн оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)