Цэнгэлдэхэд наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа.

Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хоол үйлдвэрлэл, үйлчилгээ буюу хуушуур хийх зөвшөөрлийг 160 аж ахуйн нэгж, худалдааны 50 цэгт олгосон бол Төв цэнгэлдэх хүрээлэнд 350 аж ахуйн нэгж, худалдаа, үйлчилгээний 50 цэгт зөвшөөрөл олгосон.

Тэгвэл Төв цэнгэлдэхэд наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна. Литр айраг 7000 төгрөг бол нэг аяга айраг 3500 төгрөгийн үнэтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)