К.Роналду “Ювентус”-т очлоо

Португалын хөлбөмбөгч Криштиану Роналду Италийн “Ювентус” багийн тоглогч боллоо. “Реал” багийн албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлжээ. Мэдээлэлд "Роналду “Ювентус”-т очихыг зөвшөөрсөн" гээд багийнх нь төлөө есөн жил чармайлттай тоглож ирсэнд нь талархал илэрхийлсэн байв. 

“Ювентус” Роналдуд жилийн 30 сая еврогийн санал тавьсан юм. Үүнээс өмнө К.Роналду “Реал”-удирдлагуудтай уулзаж, “Жилд 80 сая еврогийн цалин өг, тэгвэл үлдэнэ" хэмээн хэлсэн талаар “Corriere dello Sport” сонинд мэдээлж байв.

К.Роналду ”Реал” багт 2009 оноос тоглож эхэлсэн бөгөөд 438 тоглолтод оролцож, 451 гоол оруулсан юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)