Мариа хуй салхинаас болж 287 нислэг хойшилжээ

Тайвань хуй салхи Мариагаас болзошгүй байгалийн гамшгаас сэрэмжилж аюулгүйн арга хэмжээнүүдийг авч байна. Тодруулбал, зорчих тээврийн үйлчилгээнүүдийг зогсоож, цаг уурын хүрээлэн гарч болзошгүй үер, хөрсний нуралтаас ард иргэддээ сэрэмжлүүлжээ. Мягмар гаригийн өглөө хуй салхи Мариа Еилан мужийн зүүн хэсгээр урагшилж баруун хойд зүг рүү цагт 30 километрийн хурдтайгаар Тайваны зүүн болон төв хэсгийг дайраад өнгөрөх төлөв байгааг Тайваны төв цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Болох гэж буй хуй салхинаас болж Тайбэй Иргэний агаарын тээврийнхэн олон улсын 161 нислэг, дотоодын 117 нислэгийг цуцалжээ.

Тайваны Засгийн газар сургууль болон албан байгууллагуудыг эрт тарааж ард иргэддээ гарч болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)