Жорж Клуни машинд мөргүүлж, бие нь муу байна

Холливудын жүжигчин Жорж Клуни өнөөдөр Италийн Сардини аралд авто осолд оржээ. Тэрээр мотоциклтой явж байгаад машинтай мөргөлдсөн байна. Түүнийг зураг авалтын талбай руу явж байх үед бараан өнгийн “Бенз” машин гэнэт гарч ирэн  мөргөсөн аж. Жүжигчнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд сүүж, хөл, гар нь хугарч, тархиндаа гэмтэл авчээ.

Зурагт ослын газрыг харуулсан бөгөөд машины салхины шил хагарсан нь харагдаж байна. Жүжигчин толгойгоороо мөргөснөөс машины салхины шил хагарсан гэж энэ зургийг нийтэлсэн твиттер хэрэглэгч бичсэн байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)