Шүдлэн насанд Х.Гарьдмагнайн бор үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн Хүй долоон худагт барианд орлоо.

Энэ жилийн хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 308 хүлэг шандас сорихоор бүртгүүлснээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хаянхярваагийн Гарьдмагнайн бор үрээ түрүү магнай болж наадамчин олноо баясгалаа. Увс аймгийн Зүүнговь сумын Бадарчийн Норовсамбуугийн халиун үрээ хоёрт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач н.Гантөмөрийн хонгор үрээ гуравт, Сэлэнгийн аймгийн Д.Очирсүрэнгийн зээрд дөрөвт, Төв аймгийн Баян сумын харъяат Ононгийн Батболдын өсгий цагаан хээр үрээ айргийн тавд хурдаллаа.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Hyrdan morid bol Mongoliin hiimoriinh?...yynd ard tymen syten bisreh yostoi,orchin yeiin bytelgyi tenegyyd ch byyr byyj egeed mergeh chini ta nart elziitei syy!!!yhaantaniig dyyriaj hymyyjine syy!!!langagyyd aa!!!

    0 0 Хариу бичих