"Фитч" Монголын зээлжих зэрэглэлийг ахиуллаа

Манай улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулснаа "Фитч" агентлаг дөнгөж сая зарлалаа. Зээлжих зэрэглэл тогтоодог Фитч (Fitch) агентлагаас 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B-, эерэг” байсныг “B, тогтвортой” болгож, нэг шатлалаар дээшлүүллээ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа, тус байгууллагын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээр амжилттай болсон зэрэг нь зэрэглэл ахихад нөлөөлсөн гол хүчин зүйл болсон гэж агентлагийн албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд дурджээ.  
1. Харилцан уялдаатай макро-эдийн засгийн бодлого, шийдвэрүүд нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлсэн;
2. Төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн хэмжээг бууруулсан;
3. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд гадаад валютын албан нөөцийн хэмжээ нэмэгдсэн;
4. 2020 оноос өмнө гадаад бондын эргэн төлөлтгүй болж, санхүүжилтийн эрсдэл буурсан нь зээлжих зэрэглэл нэмэгдэхэд нөлөөллөө. Эдийн засгийн зөв бодлого эдийн засгийг зөв замд оруулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)