2018 оны солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын хуваарь

Монгол Улс, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу БНСУ-д 4 жил 10 сар Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа  нутаг буцаж ирсэн, дахин Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэлд хамруулан, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авна.

Солонгос хэлний түвшин тогтоох  тусгай  шалгалтанд орох боломжтой иргэдийн нэрсийг ЭНД ДАРЖ харна уу. /5 буюу түүнээс дээш жил Е-9 ангиллын визээр ажилласан иргэдэд хамаарахгүй гэдгийг анхаарна уу/


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)