Их Британийн хоёр сайд огцорлоо

Европын холбооноос гарах асуудлаар Ерөнхий сайд Тереза Мэйтэй зөрчилдсөн Гадаад хэргийн сайд Борис Жонсон, “Брексит” буюу Европын холбооноос гарах асуудлыг эрхэлсэн сайд Дэвид Дэвис нар огцорч байгаагаа зарлалаа. Ингэснээр Ерөнхий сайд Тереза Мэйтэй санал зөрөх хүн Засгийн газарт үгүй болж, тэрээр өөрийн төлөвлөсөн арга замаараа Европын холбооноос гарах боломж бүрдлээ.

Ерөнхий сайд Тереза Мэй өнөөдөр Парламентад хэлсэн үгэндээ огцорсон сайд Борис Жонсонд хандан,  чухал мөчид улс орныхоо төлөө шийдвэр гаргасан явдалд талархал илэрхийлсэн байна. Харин энэ мөчид Парламентын гишүүд инээлджээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)