Нохой жилийн наадмууд

Үндэсний их баяр наадмаа бид долдугаар сарын 11-нд тэмдэглэсээр заншсан ч өмнө нь билгийн тооллоо баримтлан тэмдэглэдэг байсныг тvvх гэрчилнэ. Д.Сvхбаатарын удирдсан цэргvvд 1921 оны зургадугаар сард Алтанбулагийг чөлөөлж, долдугаар сарын 11-ний өдөр Алтанбулаг хотноо хувьсгалын ялалтыг тэмдэглэн бага хэмжээний наадам хийж ёсолжээ. Тухайн vед монголчууд билгийн тооллоо баримталдаг байсан учир энэхvv тvvхт өдрийг билгийн тооллынхоо дагуу тэмдэглэж ирсэн тvvхтэй.

1922 оны 7-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хурлаас улсын баяр ёслолын дvрэм хэмжээ нийлэмжтэй болсон тул ёсоор болгон баталж, "... бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11-р оны зуны сvvл сард гадаадын харгис дайсныг арилгаж, Нийслэл Хvрээг эзэлж, мөнхvv сарын шинийн 6-ны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж, ...ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зvй нь улсын баяр ёслолыг жил бvрийн зуны сvvл сарын шинийн 6-ны өдөр явуулбаас зохино" хэмээн тогтжээ. Энэ дvрмийн дагуу 1922 оны 18-р хурлын шийдвэр болон жанжин Сvхбаатарын 30-р тушаалыг vндэслэн ардын хувьсгалын нэг жилийн ойн баяр наадмыг олноо өргөгдсөний 12-р оны зуны адаг сарын шинийн 6-нд явуулсан бол 1923-1930 онд Ардын хувьсгалын ойн баярын индрийн хурал,  жагсаалыг жил бvрийн долдугаар сарын 11-нд хийж, хэд хоногийн дараа баяр наадмын ажиллагааг "Цэргийн наадам" нэртэйгээр тусад нь хийж байжээ. 1923 оны цэргийн наадмыг долдугаар сарын 23-нд, 1926 оны наадмыг долдугаар сарын 26-нд 1927 оны наадмыг долдугаар сарын 18-нд, 1929 оны наадмыг наймдутаар сарын 5-нд, 1930 оны наадмыг наймдутаар сарын 4-нд тус тус хийжээ. Улсын наадмыг билгийн тооллоор үечилж бодох үндслэл нь ийм.

Өмнөх найман удаагийн наадамд Архангай, Хөвсгөлийн бөхчүүд хоёр, Булган, Увс, Хэнтийн бөхчүүд тус бүр нэг түрүүлжээ. Яг өдгөө цагийн өнгийг тодорхойлсон шилдэг бөхчүүдтэй аймгийн нэр тодроод ирж байгаа биз.

Архангай, Хөвсгөлөөс хоёр түрүү авсан тул энэ удаа түрүүлж үзээгүй аймгуудаас бөх хайж таарахгүй, харин түрүү авсан аймгуудаас хайх нь илүү өндөр магадлалтай гэж бодно.

Түүх зөн совинтой гэж үг бий. Ардын хувьсгалын жилүүдэд Морь жилийн наадам долоон удаа болоход долоон өөр аймгийн бөх түрүүлсэн сонин зүй тогтол бий. Түүхийн энэ “зөн совин”-гоос санаа авч, 2014 оны наадмын өмнө “Морь жилийн наадамд өөр, өөр аймгийн бөхчүүд түрүүлдэг юм бол хүчтэний өлгий нутгаас Хөвсгөл, Увс л дутуу байна. Тиймээс Хөвсгөл, Улсын бөх түрүүлэх магадлалтай” хэмээн бичсэн нь яг таарч билээ. Түрүүлэх магадлалтай аймгийг тодорхойлоод, тухайн аймгийн хүчтэнүүдээс түрүү авах магадлалтай бөхийг таамаглаад биччихээр нарийвчлаад гараад ирдэг юм билээ.     

Нохой жилийн наадмуудыг ажиглаад энэ жилийн наадмын өнгийг тольдвол сонин байх гэж бодсоны учир энэ. Тахиа жилийн шинийн 6-ны өдөр (1921 оны долдугаар сарын 11) Алтанбулагийн ойролцоох Салдууз овоог тахисан анхны наадмаас хойш нохой жилийн наадам найман удаа тохиосон бөгөөд энэ жил ес дэх удаагийнх нь юм.

Өмнөх найман удаагийн наадамд Архангай, Хөвсгөлийн бөхчүүд хоёр, Булган, Увс, Хэнтийн бөхчүүд тус бүр нэг түрүүлжээ. Яг өдгөө цагийн өнгийг тодорхойлсон шилдэг бөхчүүдтэй аймгийн нэр тодроод ирж байгаа биз.

Архангай, Хөвсгөлөөс хоёр түрүү авсан тул энэ удаа түрүүлж үзээгүй аймгуудаас бөх хайж таарахгүй, харин түрүү авсан аймгуудаас хайх нь илүү өндөр магадлалтай гэж бодно.

Нохой жилийн наадамд хамгийн одтой барилддаг, аварга, арслангуудынхаа тоогоор улсдаа тэргvvлдэг Арын сайхан хангай нутгийнхан энэ жил аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нарыгаа түрүүлчихээсэй гэж харж байгаа. Тэдэн дээр Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа нэмэгдэх учиртай. Өнгөрсөн жилийн сүүлээр “Дашваанжил газ” компанийн ой, Богдхан уулын хишиг барилдаанд түрүүлсэн хүчит начин нохой жилийн анхны барилдаан Эх орончдын өдөрт зориулсан наадамд Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын арслангуудыг өвдөг шороодуулан түрүүлсэн юм.

Бэлтгэл сайтай, барилдаан нь жилээс жилд чанаржиж яваа улсын харцага М.Бадарч ч улсын наадамд түрүүлчихээд зогсож байхыг үгүй гэх газаргүй. Ж.Мөнхбат аварга нэгэнтээ “Би нэг бол түрүүлнэ, нэг бол түрүүлэх бөхөд унана” гэж хэлсэн гэдэг. М.Бадарч начин улсын наадамд анх зодоглосон жилээ түрүү бөх Х.Мөнхбаатарт, 2015 онд Э.Оюунболдод, 2017 онд Ц.Содномдоржид унасан бөгөөд давсан бөхчүүд нь түрүүлсэн байдаг. Эрэмбэ доор учир бусдаасаа арай  хүнд зам туулах байх, гэсэн ч хэнийг нь хаях арал, бяр түүнд бий.

Улсын наадмын түрүү үзүүрийг нэг аймгийн бөхчүүд авсан тохиолдол дөрөв байдаг нь бүгд Архангайд хамаатай. Энэ тоо нэмэгдэх ч юм бил үү.   

Хоймор нутгийнхан арслан Ц.Содномдоржийгоо энэ жил аварга цолд хүрчихээсэй хэмээн итгэл хүлээлгэж суугаа. Арслан өнгөрсөн жилийн наадмаас хойш бараг барилдаагүй ч бяр тэнхээ нь хэвээрээ байх учиртай. Үндэсний бөхийн түүхэнд хоёр дахь удаагаа тохиосон “Арслангуудын үе”-ийг Ц. Содномдорж төгсгөх бүрэн боломжтой. 

Түрүү авах магадлалтай залуу бөхчүүд гэвэл начин Чинчулууны Хөхчирэнгэр, аймгийн арслан Б.Даваа-Очир нар байна.       

Улсын наадмын түрүү авч сурсан Увс нутгаас энэ жил түрүү магнай тодрох хамгийн өндөр магадлалтай. Улсын хүчит аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын хэн нь ч түрүүлж мэднэ. Томчуудад маш эвгүй гэж яригддаг Т.Баасанхүү начин ч тааварт байх л ёстой бөх. Аймгийн арслан О.Гантулга, аймгийн арслан Н.Ганзориг нар сайн барилдаж амжилт гаргана гэж тааж байна.  

Сэлэнгэ аймгаар овоглон барилддаг улсын заан Н.Жаргалбаяр ч түрүүлэх бөхчүүдийн тоонд орж яваа. Н.Жаргалбаярын аав Нэгдэл Увс аймгийн Тэс сумын унаган хүү юм.

Булган нутаг анхдагчдын өлгий. Энэ нутгийн хүү Бадамдоригийн Түвдэндорж улсын наадамд долоо түрүүлсэн, цагийг эзэлсэн дархан аварга бөгөөд С.Цэрэн 1971 онд үзүүрлэж аварга болсноос хойш аварга цолтон төрөөгүй байгаа. Булган хангайн хүчтэнүүдээс улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Н.Түвшинбаяр, улсын өсөх идэр начин Э.Энхбат, өнгөрсөн жил Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарыг хаяж шуугиулсан улсын начин Д.Тамир, улсын начин Б.Бат-Эрдэнэ зэрэг бөхчүүд дээшээ барилдах магадлалтай юм.

Наадмын түрүү бөхчүүдийг нохой жилийн наадмуудаас шинжихэд ийм байна.   

Нохой жилийн наадмын түрүү бөхчүүд

1922 Г.Вандан Архангай

1934 Х.Дэлэг Архангай

1946 Б.Түвдэндорж Булган

1958 Д.Дамдин Хөвсгөл

1970 Ч.Бээжин Хөвсгөл

1982 Х.Баянмөнх Увс

1994 Б.Бат-Эрдэнэ Хэнтий

2006 Д.Сумъяабазар Өвөрхангай

2018 ?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Bi bol odoo tsagt hamgiin olon turuu avsan bukhchuud ni barildaj bgaa Uvs aimgiin bukh turuuleh magadlal 70-80% tai gej bodoj bna, ted nar uursdiinhuu bukhiig undur davaand amallaa gehed turuu uzuurt garch ireh magadlal shuud 50% aar usnu.

    0 0 Хариу бичих
  2. Сүүлийн 25 жил Монгол улс дөрвөдүүдийн хор, хутгаа, гүжир,гүтгэлэг, доромжлол, өс хонзон, хэрүүл, гэмт хэргийн золио болж дуусах нь. Хохирогчид нь Халх, Буриад л бол хэн ч байсан хамаагүй дөрвөдүүд гэмт хэрэгт гүтгэж залхаан цээрлүүлж шоронд явуулж зарим нь учир битүүлгээр амиа ч алдах тохиолдол гарч байна. Энэ дөрвөдүүдийг ажиглаад байхнээ их холын ШУНАЛТАЙ, хүнийг яаж ч гүтгэж доромжилж бас хүний амийг юман чинээ бодохгүй яахаас ч буцахгүй адгийн тийрэн хүмүүс байдаг юм байна гэж бодогдох боллоо. Олон жишээгээр нотлогдож байна. Хүмүүс минь та нар сүүлийн 25 жил ХОХИРСОН увс хүн гэж сонссон уу? шоронд хоригдсон дөрвөд сонссон уу? нэг ч байхгүй. Яагаад гэвэл Монгол улсын Хууль, цагдаа, хүчний байгууллага дөвөдүүдийн Халх, Буриад хүмүүсийг залхаан цээрлүүлэх байгууллага болоод 15 жил болж байна. Хэдэн зуун жишээг дурдаж болхоор байна. Сангийн яам дөрвөдүүдээр дүүрч дууслаа. Монгол улс яагаад хөгждөггүйн гол шалтгаан бол хүний адаг болсон дөрвөдүүд байж гэдэг нь нотлогдсоор байна.

    0 0 Хариу бичих