Х.Болорчулуун: Олон жилийн дараа төрийн наадамд морио сойж түрүү авсандаа баяртай байна

Наадмын хурдан хязаалангийн уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүүлсэн билээ. Тэрээр морьд бариалсны дараа сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцжээ.

 Тэрээр “Энэ зээрд үрээ өмнө нь Дорнод аймагтаа уралдаж, түрүү, айраг авч байсан, Дорнодын угшилтай, манай унаган адуу. Долоо, найман жилийн дараа төрийнхөө наадамд морио уралдуулаад түрүү авсандаа баяртай байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)