Хязаалангийн түрүү Дорнод аймгаас тодорлоо

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан бариалж, түрүүлж айрагдсан хурдан хөлгийн нэрс тодорлоо.  

Энэ жилийн наадмын хязаалангийн уралдаанд 300 гаруй хурван хөлөг шандсаа сорьсноос Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач, УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны зээрд үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүнд хурдалж,  Увс аймгийн  Тэс сумын харъяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ үрээ, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ, Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хээр үрээ, айрагдаж наадамчин олноо цэнгүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Сайхан наадаарай. Нутгийн ахын хурдан буян түрүүлж наадам сайхан эхэллээ.

    0 0 Хариу бичих
  2. Morinii ezend bish uyasan uyachid ni tsoliig ni ogch neriig ni duuddag baimaar daa.

    0 0 Хариу бичих
    • Харин тийм ээ, уг нь эрүүл ухаантай хүнд ойлгомжтой баймаар юм, тэр гэдэг хүний морь, тийм цолтой уяач уясан гэмээр юм, манайхан ч одон медаль, алдар гуншинд ийм дуртай болчихсон. Нэг бодлын инээдтэй, нөгөө бодлын яг жаахан хүүхэд шиг, олон зураастай малгай өмсөөд тэрийгээ алдар хүнд гэж бодно, Жагаагийн хэлдгээр том том чулуу өвөртлөж бие биендээ гайхуулна. Эрүүл саруул ухаантай хүн энэ улс оронд минь тун ховорджээ!

      1 0
  3. кккк

    0 0 Хариу бичих
    • Харин тийм ээ. Нэг бодлын инээдтэй, нэг бодлын жаахан хүүхэд шиг . Олон зураастай малгай толгой дээрээ тавьчихаад, том том чулуу өвөртлөж бие биендээ гайхуулна. Манжууд манай ноёдыг отог жинс, хөөргөөр худалдаж авдаг байсан дахих гээд байгаа юм шиг. Б.Ринчин гуай, Р.Чойням нар амьд байсан бол ийм нөхдийн тухай гоё хэлнэ дээ, даан ч одоо манай нийгэм зусарч бялдуучдаар дүүрчихэж, юутай харамсалтай!

      0 0