АНУ-ын боловсролын тогтолцоо хэрхэн ажилладаг вэ

АНУ-д боловсрол хамгийн үнэ­тэй. Тийм боловч нийт хүн амын 99 хувь нь зохих төвшний бо­ловс­рол эзэмшсэн байдаг. Яагаад гэвэл боловсролын төвш­­нөөс ирээдүйд авах цалин нь шууд шалтгаалдаг учраас л тэр юм. Тус улсын боловсролын тог­толцооны талаар төсөө­лөл олгох хамгийн энгийн мэдээл­лийг хүргэе.


ЕБС
Сургуулийн тоо: 138 мянга 180

Улсын сургуулийн эзлэх хувь 71.5. Боловсролыг үнэ төл­­бөр­­гүй олгодог. Нэг багшид дунд­жаар 16 сурагч ногддог байна. 
Хувийн сургуулийн эзлэх хувь 24.15 (Үүний 80 хувь нь шаш­ных). Жилийн сургалтын төлбөр 6-60 мянган ам.долларт хэл­­бэлз­дэг. Дундаж нь 17.5 мянга. Нэг багшид 11 сурагч ногддог.  

Хосолмол 4.35 хувь. Улсаас санхүүждэг ч хөрөнгө оруу­лагчдаас ч мөнгө татдаг сур­гууль байдаг. Ийм сургуульд сурал­цахад төлбөргүй ч тухайн сурал­цагч улсын хэмжээнд жилд нэг удаа явагддаг азын су­га­лаа­ны ялагч болсон байх, эсвэл тусгай шалгалтыг ам­жилт­тай өгөх шаардлагатай аж. Нэг багшид 13 сурагч ногддог. 
Нэг су­рагчид зориулан улсаас жилд гар­гадаг хөрөн­гийн дундаж хэмжээ 12 мянган ам.доллар. 
Америк хүүхдүүдийн гур­ван хувь нь гэрээр боловсрол эзэмшдэг. Ийм хүүхдүүдийн 66.3 хувийнх нь эцэг эхчүүд бакалавраас дээш боловсролтой байдаг бол 38,4 хувь нь шашны сургаалиар хүмүүждэг бөгөөд үлдсэн 8.9 хувь нь огт боловсрол олж авч чаддаггүй ажээ.  

Боловсролын зэрэг

Доктор (Doctorate degree буюу PhD) 5-7 жил. АНУ-ын дээд боловсролын хамгийн өндөр зэрэг.
Магистр (Master’s degree) 1-3 жил. Энэ зэргийг хам­гаа­лахын тулд дор хаяж 30 кредит цаг цуглуулах шаард­лагатай. 
Бакалавр (Bachelor’s degree) 4-5 жил. 120 кредит цаг цуглуулдаг, эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл үздэг гээд манайхтай яг адилхан. Сонирхолтой нь, улсын сургуу­лийн оюутны 32, хувийн сургуулийн оюутны 52 хувь нь л амжилттай төгсч, зэргээ авдаг гэсэн статистик байдаг аж. 

Боловсролын байгууллагын цалин хангамж

АНУ-ын хэмжээнд жилийн дундаж цалин 44 мянга 880 ам.доллар. 
Багш нарын жилийн дундаж цалин 57 мянган ам.доллар. Муж болон сургуулийн нэр хүнд, санхүүгийн чадамжаас хамаарч ялгаатай. 
Өмнөд Дакота мужийн багш нарын жилийн дундаж цалин 39 мянган ам.доллар (АНУ-даа хамгийн доогуур).
Нью-Йорк, Нью-Жерси, Кали­форни мужийн багш на­рын жилийн дундаж цалин 90 мянган ам.доллар. (АНУ-даа хамгийн өндөр нь).

Бусад сонирхолтой баримтууд:

-АНУ-д боловсрол эзэмш­сэн эрдэмтдээс Нобелийн шаг­налтан 362 төржээ.  
-Дэлхийн боловсролын сал­барт эргэлдэж байгаа нийт хөрөн­гийн 28 хувь нь АНУ-д ногддог. 
-Анагаах, эдийн засаг, бай­галийн зэрэг үндсэн шинж­лэх ухаанд гарч байгаа нийт нээлтийн 48 хувийг АНУ-д хийдэг байна.
-Жилд 40 мянган америк ир­гэн докторын зэрэг хүртдэг ажээ.  
-АНУ-д сурч байгаа гадны оюут­нуудын 19 хувь нь бизнес менежментийн чиглэлийг сон­годог.
-Латин америк гаралтай эмэгтэй оюутнуудын 41 хувь нь жирэмсэн болсон шалт­гаа­наар их, дээд сургуулиа орхи­дог. Харин африк гаралтай оюут­нуудын 60 хувь нь сурал­цаж байх хугацаандаа хэрэг төвөгт ороо­цолдсоны улмаас сур­гуулиа орхидог гэсэн хачир­халтай судалгаа ч гарчээ.

Боловсролын төвшин орлогод хэрхэн нөлөөлөх вэ 

Жилд 100 000 $ - доктор
60 000 $ - магистр болон  түүнээс дээш
47 000$ - бакалавр
30 000$ - Associate буюу тусгай дунд
23 000$ - Ерөнхий боловсролын сургууль 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)