Японд үер болж, 100 гаруй хүн амиа алдаад байна

Японы аралд сүүлийн хэд хоног үргэлжлэн орж буй усархаг бороо далайн шуурганаас болж тус улс хүчтэй үерийн гамшигт нэрвэгдээд байна. Одоогоор 100 гаруй хүний амь нас үрэгдээд байгаа бөгөөд хоёр сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Мөн 50 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна.

Гамшгийн голомтод аврагчид ажиллаж, амьд үлдэгсдийг эрэн хайх ажлаа үргэлжлүүлж байгаа аж. Нутгийн баруун хэсэг, Хирошима муж гамшигт илүүтэй нэрвэгдсэн бөгөөд энэ бүс нутагт орсон хур тунадасны хэмжээ жилийн мөн үеийн олон жилийн дунджаас даруй гурав дахин хэтэрчээ. 

   

“Прапирун” гэдэг нэр авсан далайн шуурга энэ сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд энэ жил Номхон далайд үүссэн шуургануудаас хамгийн хүчтэй нь гэж эрдэмтэд тодорхойлж байгаа юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. bid japan ard tumend setgeliin gun emnelee ilerhiilj baina. bidnii tsuuhun mongolchuudaa setgeliin handivaa negtgej facebook neej enehuu face-ree setgeliin demjlegee uzuultsgeey. mungu gol n bishee. bid setgelee gargah tsag bolsoon. eco hamt olnoos..

    0 0 Хариу бичих