"Яг түүн шиг-3" шоуны ялагчаар Б.Нацагдорж тодорлоо

Хоёр сарын турш үзэгчидтэй ням гариг бүрт болзоо тогтоон цэнхэр дэлгэцээр уулздаг байсан "Яг түүн шиг-3" шоу өнөөдөр өндөрлөн шилдэг оролцогчооо тодрууллаа. 10 дугаарын турш үзэгчдийг дэлхийн болоод Mонголын ододтой уулзуулан өөрийгөө өөр өөр өнцгөөс тольдох боломжийг олгосон оролцогч Б.Нацагдорж сүүлийн дугаарт шилдгийн шилдгээр тодорч Гранпри шагналын эзэн болж 20 сая төгрөг гардан авлаа. 

Финалын дугаарт шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр 53 оноогоор хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж яллаа. Тэрээр "Та бүхэндээ маш их баярлалаа. Наки нь микрофон авахаар маш их сандардаг. Ийм гайхалтай шоунд ийм мундаг хүмүүстэй оролцсондоо баярлалаа. Өнөөдөр миний хувьд Тэмка ялагч байсан шүү. Та нараасаа маш их урам авлаа. Шүүгч нартаа баярлалаа. Цэнхэр дэлгэцээр үзэж суугаа танд баярлалаа. Надад урам өгч бүх зүйлээр тусалж байсан арын албаныхан, бүжигчид, зураглаач, сэтгүүлчид, бүгдэд нь маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эргэн сануулахад "Яг түүн шиг" шоуны анхны улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байсан бол "Яг түүн шиг-2" шоуны шилдгээр жүжигчин Т.Бархүү шалгарч байсан билээ. 

Ийнхүү үзэгчдийг хоёр сарын турш "Боловсрол" телевиз дээр сувгаа тааруулан дэлхийн болон Монголын ододтой болзуулж урлагаар амьсгалуулдаг байсан "Яг түүн шиг-3" шоу өндөрлөлөө. 

Хамтдаа хоёр сарын турш оролцогч бүрийг дэмжин урам хайрлаж байсан үзэгчдэдээ баярлалаа. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Баяр хүргэе. Накиг үзүүлбэр болгонд нь дэмжиж байлаа. Наки л жинхэнэ ялагч, гэхдээ Тэмка фэн олонтой юм чинь түрүүлэх юм шиг байна гээл сэтгэл дундуур хаячихсан чинь хэн ээч НАКИ НАКИ үнэхээр наис өөр юу гэхэв.

    0 0 Хариу бичих
  2. TEMKA

    0 0 Хариу бичих