Тэмкагийн тэсрэлт

"Яг түүн шиг-3" шоуны финалын дугаарт жүжигчин О.Тэмүүжин ах дүү гурвал буюу "Харанга"-ын Лхагваа, "Хар сарнай" хамтлагийн Амараа, "Номин талст" хамтлагийн Дэлгэрмөрөн болж гурван дүр нэг дор бүтээн "Нууц товчоо" дуугаар үзэгчдийг огшоолоо. Тэрээр энэхүү үзүүлбэрийнхээ тухай "10 дугаарын турш явахдаа өнөөдөр маш их сандарлаа. Маргааш Монгол наадам эхэлнэ. Монголчуудаа сайхан наадаарай гээд энэ дуугаараа мэндчиллээ" хэмээв.

Түүний шүүлтийн тухай

Шүүгч Х.Оюунбилэг: Тэмка чи шүү. Гурвын гурван дүрийг бүтээж гурвууланг нь яг түүн шиг байлгаж чадна гэдэг бол авьяас. "Харанга"-ын Лхагвааг чи яг түүн шиг дуурайлаа. Амармандахыг ч гэсэн яг түүн шиг дуурайлаа.

Шүүгч Г.Ганхүү: Ах нь наадмын нээлт үзье гэж бодож байсан юм. Хэрэггүй болчихлоо. Сая үзчихлээ. Гэр бүлээ аваад хөдөө явдаг юм уу яадаг юм бэ. 

Шүүгч Б.Амархүү: Гайхлаа шүү. Үнэхээр адилхан байна. Амараа ах ямар ч уран бүтээлчийн араас гарч ирээд бут авдаг. Чи яг л тэглээ, баяр хүргэе.

Түүний үзүүлбэр таалагдсан бол зургаан үзүүлбэр дууссаны дараа 2 гэсэн дугаарыг 155515 дугаарт илгээн саналаа өгч дэмжээрэй. 

Энэ дугаарт оролцогч нарын өмнөх дугаарт цуглуулсан оноог тэглэн зөвхөн өнөөдрийн шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр оноогоор шилдэг оролцогчийг шалгаруулах учраас үзэгч таны мессэж санал дэмжиж байгаа оролцогчийг тань ялалтад хүргэнэ гэдгийг мартаж болохгүй шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)