Нандин, чамин шигтгээ мэт сонголт

"Яг түүн шиг-3" шоуны финалын шатанд жүжигчин Ч.Очгэрэл алдарт дуучин Andra Day болон гайхалтай хоолойгоор мэндчиллээ. Тэрээр арван дугаарын турш хамт байсан үзэгч, оролцогч, шоуны багт хамт олондоо баярласан сэтгэгдлээ хуваалцлаа.

Түүний үзүүлбэрийн тухай

Шүүгч Х.Оюунбилэг: Очкодоо халуун баяр хүргэе. Чиний хувьд нандин, чамин шигтгээ мэт сонголт байлаа. Чи түүний сөөнгөтсөн саарал зөөлөн хоолойг маш сайн гаргалаа. Дүр сайн байлаа.

Шүүгч Г.Ганхүү: Чи Andra Day шиг энэ дууг зодож дууллаа. Судалгаа маш сайн байна. Гайхалтай хэлэх үг алга.

Шүүгч Б.Амархүү: Дуучдаас ч илүү байна. Чи мундаг жүжигчин, дуучин уран бүтээлч гэдгээ батлан харууллаа. 

Түүний үзүүлбэр таалагдсан бол зургаан үзүүлбэр дууссаны дараа 1 гэсэн дугаарыг 155515 дугаарт илгээн саналаа өгч дэмжээрэй. 

Энэ дугаарт оролцогч нарын өмнөх дугаарт цуглуулсан оноог тэглэн зөвхөн өнөөдрийн шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр оноогоор шилдэг оролцогчийг шалгаруулах учраас үзэгч таны мессэж санал дэмжиж байгаа оролцогчийг тань ялалтад хүргэнэ гэдгийг мартаж болохгүй шүү. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)