Англи Шведийг хожиж, шөвгийн дөрөвт үлдлээ

ДАШТ-ий шөвгийн наймын гурав дахь хос Швед-Английн шигшээ багуудын тоглолт 2:0-ээр англичуудын хожлоор дууслаа. Тоглолтын 29 дэх минутад Английн шигшээ багийн хамгаалагч Гарри Магуайр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоолдон тооны харьцааг нээсэн бол 58 дахь минутад хагас хамгаалагч Делле Али тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм.    

Английн баг Хорват, Оросын аль хожсонтой нь мөнгөн медалийн төлөө тоглоно.

ДАШТ 2018
1/4 шигшээ

Швед – Англи – 0:2 (0:1).

Гоол: 0:1 - Магуайр (30), 0:2 - Алли (58).

Швед: Ольсен, Линделеф, Аугустинссон, Крафт (Янссон, 85), Гранквист, Ларссон, Классон, Экдаль, Форсберг (Ольссон, 65), Тойвонен (Гвидетти, 65), Берг.

Англи: Пикфорд, Уокер, Стоунз, Янг, Магуайр, Алли (Делф, 77), Лингард, Стерлинг (Рэшфорд, 90), Хендерсон (Дайер, 85), Триппьер, Кейн.

Шар хуудас: Магуайр (87), Гвидетти (88).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)