З.Ибрахимович, Д.Бекхэм нар мөрийцжээ

Швед-Английн шигшээ багийн тоглолт эхлэхийн өмнө хоёр багийн ахлагчаар тоглож асан Златан Ибрахимович, Дэвид Бекхэм нар хоорондоо мөрий тавьжээ. Мөрий тавих саналыг Златан эхэлж гаргасан гэнэ. Тэрээр Инстаграм хуудсандаа “Дэвид, сонсооч. Хэрвээ англичууд хожвол би чамайг дэлхийн аль хүссэн ресторанд чинь хоолонд даая. Харин Швед хожвол чи надад Ikea дэлгүүрээс хүссэн зйүлийг минь авч өг, болж байна уу” хэмээн бичсэн юм байна. Дараа нь Дэвид Бекхэм саналыг нь хүлээж авснаа илэрхийлсэн хариу бичжээ.

“Болж байна. Хэрвээ шведүүд хожвол би чамайг Ikea-д өөрөө дагуулж очоод хүссэн зүйлийг чинь авч өгье. Харин манайх хожвол Английн шигшээ багийн хамгийн ойрын “гэрийн” тоглолтын үеэр Уэмбли цэнгэлдэхэд франц маягаар шарсан төмс, загас амтлахыг хүсч байна” хэмээн бичжээ.

Хоёр тоглогчийн бооцоо 22.00 цагаас Самара хотноо эхлэх тоглолтоор шийдэгдэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)