Э.Азар: Илүү гэдгээ францчуудад харуулмаар байна

Бельгийн шигшээ багийн лидер Эден Азар Бразилын багийг хожсоныхоо дараа сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Хожсондоо маш их баяртай байна. Өнөөдрийн тоглолтод бид алдаа багатай, ялангуяа хамгаалалтад сайн тоглолоо. Гоолын олон боломж үүсгэж, өрсөлдөгчөө тогтоон барьж дөнгөлөө. Манай багийн давуу тал бол хамгаалалт гэж бодож байна.

Тиймээ, бидний мөрөөдөл биелж байна. Дараагийн тоглолт улам л хэцүү болно. Франц сайн баг гэдгээ өмнөх тоглолтуудад хангалттай харуулсан. Тиймээс бидний хувьд улам л хүнд шалгалтыг өгөх байх. Аварга болох амбийцтай, тэгэх ч чадвартай багтай бид тоглох гэж байна.

Гэхдээ Францтай тоглоход би сайн мэддэг хөлбөрөгчидтэйгөө тулна. Би олон жил Францад амьдарсан. Тиймээс Францын тоглогчид болон хөгжөөн дэмжигчидэд “Бид илүү шүү” гэдгээ харуулахыг хүсч байна” хэмээн ярьжээ.

Бельгийн шигшээ энэ сарын 10-ны өдөр Санкт Петербург хотноо Францын багтай тоглоно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)