Улстөрчдийн амрагийн явдлууд

Эрх мэдэл мөнгөний адил эмэгтэйчүүдийг хөлдөө сөхрүүлэх хамгийн хүчтэй зэвсгийн нэг гэдэг нь маргаангүй. Тэгвэл гэр бүлээр гадуур учирсан эмэгтэйчүүд сонин хэвлэлийн адил улстөрчдийг булшлах хүчин зүйл болох нь ч цөөнгүй. Улстөрчид ихэвчлэн эрчүүд байдаг тул сайхан эмэгтэйг өөрийн болгох хүслийг нь буруутгах аргагүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд янз бүрийн шалтгаанаар энэ сонголтыг хийдэг ажээ.    

Аргагүйн эрхээр

Жон Кеннеди & Мэрилин Монро

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай залуу улстөрч Жон Кеннеди 1960 оны зун Тахо нуурын эрэгт амарч байхдаа Мэрилин Монротой танилцжээ. Яг тэр үед хамт байсан гэрчүүдийн хожим батлан өгүүлснээр бол жүжигчин бүсгүйд Жон бус, дүү Роберт нь илүү таалагдаж байсан гэдэг. Гэвч Жон нэр нөлөөгөөрөө жүжигчин бүсгүйг аргагүй байдалд оруулжээ. Тэд танилцсанаасаа хойш жил гаруйн дараа 1961 оны есдүгээр сард буюу Жоныг нэгдсэн улсын Ерөнхийлөгч болсны дараа дотно харилцаа үүсгэсэн юм. Тэрхүү уулзалт нь нарлаг Калифорнийн Санта Моника хэмээх сувиллын хотод болж өнгөрсөн байна. Түүнээс хойш тэдний хооронд бусдад мэдэгдэхгүй байхын аргагүй олон давтамж бүхий уулзалтууд болж өнгөрсөн байдаг. Ерөнхийлөгч нууц амрагтай байх ёсгүй гэсэн хууль үгүй тул тойрон хүрээлэгчид нь энэ талаар эхэндээ амаа хамхидаг байлаа. Гэвч жүжигчин бүсгүй архи багагүй балгачихдаг, найз нөхөд олонтой аманцар нэгэн байсан нь сүүлдээ улсын эрх ашигт сөргөөр нөлөөлж мэднэ гэх болгоомжлолыг зарим эрх мэдэлтнүүдэд төрүүлсэн байна. Тухайн үед Тагнуулын төв газрын дарга байсан Эдгар Ж.Гувер яг энэ шалтгаанаар Мэрилинийг өдөр шөнийн 24 цагт байнга дагаж тагнах үүргийг ажилтнууддаа өгч байсан гэдэг. 

Мэрилин хэдийгээр мансууруулах бодис хэрэглэдэг, олон муу зуршилтай хүн байсан ч чухам Ерөнхийлөгчтэй үүсгэсэн харилцаанаасаа болж богино насалсан гэдэгт олон хүн итгэдэг юм. 1962 оны наймдугаар сарын 4-ний өдөр тэрээр гэртээ амьсгал хураасан билээ. Хэргийн газар очсон цагдаагийн албаныхан эхлээд “Хүн амины хэрэг” гэж үзсэн ч ТТГ, Холбооны мөрдөх товчоо хэдэн цагийн дараа хэргийг шилжүүлэн авч, “Амиа хорлолт” гэсэн шинэ дүгнэлт гаргасан билээ. 

Үзэл бодол нэг

Валери Жискара д' Эстен & Сильвия Кристель

Ерөнхийлөгчдийн нууц амрагуудаас хэн нь ч Сильвия Кристель шиг нээлттэй байгаагүй биз ээ. Тэр хоёрын холбоо 1974 онд Валерийг Францын Ерөнхийлөгч болохоос ч өмнө эхэлсэн бөгөөд өндөр албан тушаал харилцаанд нь огтхон ч нөлөөлөөгүй юм. Ерөнхийлөгч асны дотны найзууд нь энэ талаар “Валери Кристельтэй үүсгэсэн харилцаагаа хэнээс нуудаггүй байсан. Яг л уулзаж учирдаг бусад бүсгүйчүүдийнхээ нэг адил” хэмээн дурссан нь бий. 

Кристель Елисейн ордонд зөвхөн албан ёсны урилгаар л очдог байсан ч Ерөнхийлөгчийн зохион байгуулсан аливаа арга хэмжээнд яг л гэрийн эзэгтэй мэт бүхнийг мэддэг байсан гэдэг. Түүнчлэн гадаад аялалд нь байнга хамт явдаг байсан ч сэтгүүлчид энэ холбоог нь огтхон ч авч хэлцдэггүй, бичлэгийн сэдэв гэж тооцдоггүй байжээ. Улстөрчид нууц амрагуудаа нууц биш авч явбал хожим хохирол ч бага амсдаг гэдгийг Валери баталж өгсөн юм. Сильвия Кристелийг кино сонирхогчид “Эммануэль” киноны гол дүрээр нь сайн мэддэг.

Хайр сэтгэлээр...

Франсуа Миттеран & Энн Пенжо

Жак Ширак 1995 онд Ерөнхийлөгч болоод гаргасан анхны тушаал нь хатагтай Энн Пенжог Элисейн ордноос нүүлгэх байсан гэдэг. Энн нь Францыг 1981 оноос хойш 14 жил засагласан Франсуа Миттераны албан бус эхнэр, одоогийн хэллэгээр бол хамтран амьдрагч байсан юм.

Ф.Миттеран түүнд Елисейн ордонд өрөө гаргаж өгч, ажлынхаа өрөөнөөс шууд амрагийндаа зочлох бололцоо бүрдүүлсэн байв. Хамгийн бусармаг нь, тэрээр тухайн үед албан ёсны эхнэртэйгээ ч мөн хамт (Елисейн ордонд биш) амьдарч байсан билээ. Энн Пенжогоос 1974 онд төрсөн Мазарин охин Ф.Миттераны төрсөн охин бөгөөд тэрээр охиноо эцгийн хайраар дутаагаагүй гэхээр маш олон жил хоёрдмол амьдралаар амьдарч иржээ. Гэвч Ф.Миттераныг нас барах хүртэл нэг ч хэвлэлд энэ талаар бичиж зүрхлээгүй юм. Нас барсных нь дараа эхнэрүүдийн хооронд дайн дэгдэж, албан ёсных нь албан бусаа оршуулганд нь оролцуулахыг хориглож байв. Гэсэн ч тэрээр охиных нь хамт очиж оролцсон байдаг. 

Энн Пенжо эдүгээ Парисын нэг музейд жилийн 40 мянган ам.долларын цалинтай ажиллаж, Сена мөрний эрэгт даруухан байранд аж төрж байна. Хэдийгээр амрагаасаа 20 гаруй насаар дүү ч гэсэн Энн Пенжо Ф.Миттеранд амьдралаа зориулсан төдийгүй өнгөрсөн хоно нь ч хүнтэй гэрлээгүй үнэнч хэвээр үлдсэн билээ.     

Алсын хараа

Билл Клинтон & Моника Ливински

Төрийн өндөр албан тушаалтнуудтай үүсгэсэн харилцаанаасаа хамгийн их ашиг олсон бүсгүйн жагсаалт гаргавал Моника Ливински гарцаагүй эхэнд нь нэрлэгдэнэ. Энэ зальт эмэгтэй эхлээд гэнэн хонгор шиг харагдаж байгаад Биллийг Шүүхийн өмнө, ариун библи дээр гараа тавьж байгаад “Би энэ хүүхэнтэй хэзээ ч бэлгийн харилцаанд орж байгаагүй гэдгээ тангараглая” гэж хэлүүлж дөнгөсөн.

Харин дараа нь ерөнхийлөгчийн үрийн сун арчигдан үлдсэн даашинзаа эд мөрийн баримт болгон гаргаж ирснээр “мад” тавьсан билээ. Тэрээр хожим ном бичиж, баримтат кино бүтээн Билл Клинтонтой үүсгэсэн хэдхэн сарын харилцаагаа үлдсэн насанд нь элбэг хүрэлцэхүйц хөрөнгө бэл болгон хувиргасан юм. 

Хайр сэтгэл, өс хонзон

Жон Мэйжор & Эдвина Карри

Их Британийн Ерөнхий сайд Жон Мэйжор, хэний ч үл таних Клер Латимер гэгч бүсгүй 1993 онд өөрсдийг нь амрагийн харилцаатай гэж бичсэн Лондоны нэгэн хэвлэлийг шүүхэд өгч, хоёулаа заргаа авсан түүхтэй. Ерөнхий сайд тухайн үед “Хэзээ ч  эхнэрийнхээ  араар тавьж байгаагүй” хэмээн батлан өгүүлж байв. Гэвч энэ мэдүүлэг Эдвина Карри гэгч эмэгтэйн өш хонзонг зангидчих юм гэж хэн санах билээ. Ерөнхийдөө сэтгүүлч нар үнэн бичсэн ч нэрийг нь л андуурсан байжээ. Жинхэнэ нууц амраг нь Ж.Мэйжорын танхимд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Эдвина Карри байсан гэж хэний санаанд орох билээ дээ.  

 

Энэ эмэгтэй Жон Мэйжорыг эхнэрээ араар тавьж байсан гэдгийг батлахын тулд амрагийн харилцаагаа бараг деталь бүрээр нь бичиж олон нийтэд дэлгэсэн юм. “Жон ажлын зав чөлөөнөөс болоод хэзээ ч биеийн тамираар хичээллэдэггүй гэж ярьдаг. Гэхдээ “нөгөө” ажлаа ядах юмгүйгээр гурван цаг тасралтгүй хийдэг байсан” гэх мэтээр түүний яриа урс өгнө. Эмэгтэй хүн гэдэг хэдий төрийн сайдын ажил эрхэлж байсан ч гэсэн эмэгтэй хүн л байдаг гэдгийг тэрээр харуулсан билээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Гадаад хүмүүсийн нууц амраглал яах вэ, харин манайхны нууц амраглал хэт хавтгайрч бүр улайм цаймдаа гарсан шүү. Улстөрийн том карьер хийсэн буюу хийх ирээдүйтэй эрчүүдийг угаас судалдаг, сурагладаг, уургалдаг улмаар углагдчихдаг аятайхан хүүхнүүд ч маш элбэг болсон. Бизнес амжилттай хийж яваа эрчүүдийг ч бүр яана гээч. Миний нэг сайн таних бизнесмэн залуу их сайн залуу л даа, 50 хүрч яваа, эхнэртээ хичнээн хайртай гээч, 3 хүүхэдтэй, ямар их жудагтай, мөстэй, хүний хайлганы бүр тод жишээ сайхан монгол залуу. Мань хүн гар нийлсэн өөр хоёр сайн залуустай хамтарч маш амжилттай бизнес хийсээр 25 жил болж буй. Тэд ч мөн адил сайхан гэр бүлтэй, үр хүүхдүүдтэй. Хачирхалтай нь эдгээр 3 залуус бүгд "нууц" амрагтай ба эхнэрүүд нь үүнийг сайн мэддэг ч яаж ч чаддаггүй, асуудалтай эвлэрсэн, ингээд л инээж ханиагаад л явцгааж байдаг. Эвлэрэхгүй гэхээр хог дээр хаягдчих гээд байдаг байх. Яс юман дээр манай гарууд бүр нэг бус нууц амрагтай гэж байгаам, гэхдээ энэ нь бол ёстой яг нууц гэдэг шүү, цааш нь битгий яриарай.

    1 0 Хариу бичих
  2. Толгойлогч.мн амжилттай копи баяр хүргэе...жоохон хөдөлмөр хийлдээ бүргэдүүдээ...

    0 0 Хариу бичих