Төв банкны худалдан авсан алтны хэмжээ өсчээ

Монголбанк 2018 оны 6 дугаар сард 2,182 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1,826 кг алт авч байснаас 356 кг-аар өссөн байна.

Мөн Монголбанк 2018 оны эхний хагас жилийн байдлаар 7,1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 430 кг-аар их буюу 6%-иар өссөн үзүүлэлттэй байна.

2018 оны 6 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,041.97 төгрөг байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)