Төмрийн хүдэр, нүүрсний олборлолт нэмэгджээ

Төмрийн хүдэр, нүүрсний олборлолт энэ оны эхний таван сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23.3 хувиар өссөн дүн гарчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ талаар мэдээллээ. Энэ хоёр ашигт малтмалын экспортоос манай улс дээрх хугацаанд зургаан их наяд төгрөг буюу хоёр тэрбум 439 сая ам.долларын орлого олсон нь нийт орлогын 72 хувийг бүрдүүлсэн байна.

Тус тусад нь авч үзвэл, нүүрсний олборлолт 48, төмрийн хүдрийнх 12.6 хувиар тус, тус өсжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. huviin vagonoor zoogood duusgah n huviin vagonii huultai bolmoor bna

    0 0 Хариу бичих