Үндэсний их баяр наадам ойртсон энэ өдрүүдэд дахин хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл эх сурвалжаас ирлээ.

БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос 2018 оны зургадугаар сарын 4-ний өдөр .... дугаартай сорьцоос хориотой бодис илэрснийг Монголын Допингийн эсрэг үндэсний төвд мэдэгджээ. МҮБХ зургадугаар сарын 12-ны өдөр энэ талаар тухайн бөхөд мэдэгдсэн юм байна. Бөх хариуг үл зөвшөөрч Б сорьц шинжлүүлэх хүсэлтийг тухайн өдөртөө МДЭҮТ-д гаргасан аж.

Дараа нь БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос зургадугаар сарын 27-ны өдөр бас нэгэн бөхөөс хориотой бодис илэрсэн талаар МДЭҮТ-д мэдэгджээ. МДЭҮТ, МҮБХ зургадугаар сарын 29-ний өдөр тухайн мөхөд энэ талаар мэдэгдсэн юм байна. Тухайн бөх хэрвээ Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтэй бол энэ сарын 5-ны дотор МДЭҮТ-д хүсэлт гаргах эрхтэй юм байна.