Давхар даатгалын хураамж гадагшаа урсдаг байсныг зогсооно

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор анхны хувийн, үндэсний давхар даатгалын компанид тусгай зөвшөөрөл олгосон байна. “Анд ДД” ХХК энэ онд зургаан даатгалын компанитай хамтран давхар даатгалын үйл ажиллагаа явуулж, татварын дараа 1.7 тэрбум төгрөгийн, 2020 он гэхэд хамтран ажиллагч компанийхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бизнес төлөвлөгөө боловсруулсан байна.

Манай улсад даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд эрсдэлээ зөвхөн гадаадын давхар даатгалын компанид даатгуулж, давхар даатгалын хураамж бүхэлдээ гадагш урсдаг.

Ийм нөхцөлд тус компани давхар даатгалын хураамжийн гадагшлах урсгалыг бууруулах, даатгалын компаниудтай хамтран ажиллаж томоохон эрсдэлийг хамтын хүчээр дотооддоо даатгах боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний давхар даатгагч компанийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. “Анд ДД” ХХК тусгай зөвшөөрлөө авахаас өмнө манай улсад давхар даатгалын үйл ажиллагааг төрийн өмчит “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК ганцаараа эрхэлж байжээ. 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)