Дорнод аймгийн Баяндун суманд өчигдөр газар хөдлөлт бүртгэгджээ. Үдшийн 22 цаг 29 минутын орчимд болсон газар хөдлөлтийн хүчийг 3.9 магниут гэж тооцолсон байна.
Газар хөдөлсөн Шивэрийн Ам гэх газар нь Баяндун сумын төвөөс хойд зүгт 45 км-т/Ө-49064’00”, У-113047’00”/ оршдог аж.Багийн Засаг даргаас авсан мэдээллээр энэ хавьд 6 өрх нутагладаг бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.