"ТОЙМ"-ын шинэ дугаар: МОНГОЛ БӨХИЙН ТАВАН ГЭМ

"Дараа жилийн наадам даанч хол байна даа" гэж бодож байсантай харьцуулахад үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Гэхдээ энэ жил шиг үндэснийхээ их баяр наадмын өмнө бөхчүүд нь талцаж, будилаан нь хууль, хяналтын байгууллагад очих хүртлээ дордож байсангүй. Тиймдээ ч "Үндэстний ТОЙМ" сэтгүүл энэ дугаартаа үндэсний бөх тойрсон сэдвийг голчиллоо. Тоймч Я.Баяраа "Монгол бөхөд шүглэсэн таван гэм" нийтлэл, Х.Батсайхан "Увс нуур", "Өлгийн хүчтэнүүд" бөхийн галаас хийсэн сурвалжлагаа нийтэллээ. Бөхчүүд, бөхийн холбоо тойрсон эдгээр нийтлэл, сурвалжлагаас гадна "Үндэстний ТОЙМ" сэтгүүл өөрийн уламжлалт булангууд болох "Дуран", "Зүг чиг", "Бид", "Тэд", "Ахуй"-даа уншигч Танд сонирхолтой байхуйц мэдээллийг багцлан бэлтгэлээ.

Нэмж тодотгоход үндэсний бөх тойрсон энэ хийрхэл, талцал, хуваагдал бол үндсэндээ "Монголын үндэсний бөхийн холбоо" гэсэн ганц төрийн бус байгууллагын асуудал. Төрийн наадам, түмний цэнгэл болдгоороо л болно. Төрийн бус байгууллагын асуудал шийдэгддэгээрээ шийдэгдэх биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цаг үеийн сэдвүүдийг мэдэрч даацтай нийтлэлүүд гаргадаг хамт олонд амжилт хүсье.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ