Х.Баянмөнх аварга допингийн асуудлаар АТГ-т хандлаа

Дархан аварга Х.Баянмөнх өнөөдөр бөхчүүдийн допингийн асуудлаар АТГ-т ханджээ. Тэрээр АТГ-т өргөдөл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Допинг гэдэг сүүлдээ бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагах, нэр төрийг нь гутаах, наадмын бэлтгэлийг нь хүчингүйдүүлэх хэрэгсэл болж байна. Би допингийг хориглохыг дэмжинэ. Бидний үед С витаминаас өөр юм хэрэглэдэггүй байсан. Допингийг ямар хүн хийгээд бөхчүүдийн биед мэдрэлгүй болтол шахаад байна вэ" хэмээсэн байна.

Мөн тэрээр "Наадмаас наана эвлэрлийн гэрээ байгуулаад бөхчүүд нэг холбоо болж наадмаа сайхан хийе гэдэг саналыг гаргасан. Монголчууд баяр наадмаа хийж чаддаг улс. Хэрвээ хийж чадахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэднэ. Баяр наадмаар онцгой байдал үүсч магадгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.  

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хор найруулгын загалмайлсан шуналын тулам

    0 0 Хариу бичих
  2. ХҮН ХОГ юм даа

    0 0 Хариу бичих
  3. За онцгой байдал үүсэх нь юу юм харин төрт улс бна хэдэн бөхчүүдийнхээ учрыг олж чадахгүй бол энэ улсыг удирдаж байгаа нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй

    0 0 Хариу бичих