Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын соло уран бүтээлийн шинэ цомог мэндэллээ. Тэрээр бие даасан 12 дахь цомгоо “Болд” нэрээр гаргажээ. “Болд” шинэ цомогт “Торгон мэдрэмж”, “Зүрхний дагина”, “Мартахаасаа өмнө”, “Даам” зэрэг 15 дуу багтжээ. Цомгийн хөгжмийн найруулгыг “Ocean Grey”, Л.Сибастиан, Н.Баярхүү, С.Гантөр хийн дууны үгийг  DNK, Ria, ZZ, реппер Цэцэ, Х.Соёмбо, Д.Ган-Очир нар бичин гитарчин Атка, Д.Өлзий-Орших нар хамтран ажиллажээ.

Түүний шинэхэн цомгийн дуунууд хэдийнээ олны хүртээл болоод эхэлсэн юм. Тэрээр шинэ цомогтоо багтсан “Торгон мэдрэмж” болон дуучин Хулантай хамтран дуулсан “Хүрч болохоор” дуунуудаа клипжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн шүү.