Орон гэргүйчүүдэд зориулсан хямд сууц бүтээжээ

26 настай франц инженер Жоффруа де Рейнал орон гэргүй хүмүүст зориулсан авсаархан сууц зохион бүтээжээ.Хөөсөнцөр хавтан, мөнгөлөг цааснаас бүтэх сууц ашиглаж угсрахад тун хялбараас гадна үнэ өртөг багатай.Мөн доторх дулаан + 15 хүртэл хадгалж чаддаг онцлогтой аж.Iglou гэж нэрлэсэн шинэ сууцаа инеженер залуу 20 ширхэгийг угсарч Парист амьдардаг орон гэргүй дүрвэгсдэд бэлэглэжээ.Цаашид загвараа илүү боловсронгүй болгон олноор үйлдвэрлэхийн тулд тэр 22 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хайж байна.

Францад өнөөдөр 1 сая 400 мянган хүн гудамжинд амьдарч байна.Үүний 30 мянга нь хүүхэд ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 1.4 сая хүн итгэлтэй байна уу?

    0 0 Хариу бичих