Хурдан морь дагах засмал зам барина

Хүй долоон худаг орчмын бэлчээрийг хамгаалах, уяач хүүхдүүд болон наадамчдын аюулгүй байдлыг хангах зорилготой “Монгол наадам цогцолбор”, Монголын морин спорт, уяачдын холбоо (ММСУХ) хамтран ажиллах Санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд Хүй долоон худагт уламжлалт болон сонгомол морин уралдааныг хөгжүүлэх, морин тойруулгын ажиллагааг явуулахад хамтран ажиллах юм.
Морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхлэх бөгөөд хурдан морины замын дагуу засмал тавих ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөж байна. Засмал замыг баяр наадмаас бусад үед холын зайн гүйлтийн тэмцээн зэрэг олон төрлөөр ашиглах юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Миеэд үхэхэд нь зам барьж өг булш руу нь. Одоохондоо Налайхын замаа дуусга.

    0 0 Хариу бичих
  2. Багш эмч нарын цалинг нэмэхгүй, хүүхдэд өгөх 20 мянга-д татвагнаад байсан хэрнээ ямар ч үр ашиггүй, энэ замд болохоор шийдвэр гаргаж чаддаг ийм хулгайчуудтай хатуу тэмцэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  3. Улсын төсөвийг ингэж үр ашиггүй зарцуулах эрхийг хэн бий болгоод байгаа юм бэ? Янз бүрийн гоё нэр өгч төсвөөс хулгай хийхдээ гаргуунд болчихсон. Одоо дрон гээд юм гарчихсан байхад заавал Миеэд зориулж засмал барих хэнд хэрэгтэй юм бэ? Морь дагаж далдагнадаг нөхдүүдээс хөрөнгийг нь гаргуулж наад замаа барилдаа. Даврана гэхэд арай дэндэж байгаа юм биш үү? Иргэд минь хэдий болтол эдгээр хулгайчуудад дарлууж доромжлуулах ёстой юм бэ?

    1 0 Хариу бичих