“Charlie Hebdo” В.Путиныг шоглов

Францын долоо хоног тутмын “Charlie Hebdo” хошин сэтгүүл ээлжит дугаарынхаа хавтасны нүүрэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг шогложээ.

“Потемкины тосгон дахь эмгэнэлт инээдмийн жүжиг” гарчигтай шог нийтлэлийн зурагт танк хөлөглөсөн Владимир Путин хөлбөмбөгийн хаалгачийг онилж буйгаар дүрслэгджээ. Мөн “Оросууд, урагшаа!” гэсэн тайлбар бичсэн байв.

Улс төрийн байдлыг шоглог нийтэлдэг Charlie Hebdo сэтгүүл заримдаа хэтэрхий увайгүй зүйл нийтэлдэг хэмээн олон нийтийн зүгээс буруутгадаг. Исламын шашны зөнч Мухамедийг шоглосоных нь төлөө шашны бүлгүүд 2015 онд сэтгүүлийн газарт халдаж 12 хүн амь эрсдэж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ сэтгүүлийнхэн хаширдаггүй юм байна

    0 0 Хариу бичих