УИХ 75-уулаа боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Түүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэхээр нууц санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 60 гишүүний 75 хувь нь чөлөөлөхийг дэмжсэн юм. Ингэснээр УИХ 75-уулаа боллоо. Уг нь энэ УИХ 2004 оны сонгуулиас хойш анх удаа 76-уулаа тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламент юм. Өөрөөр хэлбэл, 2004 оны оноос хойш 75-уулаа, бүр түүнээс цөөхүүлээ бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан тохиолдол олон бий. Тэр тохиолдлуудыг танилцуулъя.

  • 2004 оны сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшсэн З.Энхболд, Д.Сугар нарын хооронд маргаан үүсч, жил гаруйн дараа З.Энхболд тангараг өргөж байв. Тэр хооронд УИХ 75-уулаа бүрэн эрхээ хэрэгжүүлж байлаа.
  • 2008 оны сонгуулийн дараа мөн л маргаан гарснаар УИХ 72-уулаа бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм. Улмаар 2009 оны нэгдүгээр сарын 25-нд УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшсэн Х.Тэмүүжин, Ц.Мөнх-Оргил, Д.Энхбат нар тангараг өргөж байв. Ингэж 2008-2012 оны парламент 75-уулаа болж байсан түүхтэй. Сонгуулиас хойш жил гаруйн дараа С.Эрдэнэ, Н.Баяртсайхан нарын хооронд үүссэн маргаан эцэслэгдэж С.Эрдэнэ тангараг өргөснөөр УИХ элэг бүтэн болж байлаа.
  • 2012 оны сонгуулийн дараа УИХ түүхэндээ хамгийн цөөхүүлээ буюу 69-үүлээ тангараг өргөсөн. Тангараг өргөөгүй үлдсэн долоон гишүүний гурав нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээж байсан юм. Энэ нь МАХН-МҮАН-ын “Шударга-Ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсантай холбоотой. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн авсан санал ойролцоо байсан учраас хуулийн дагуу дахин санал хураалт явуулах шаардлагатай болсон юм. Түүнчлэн Өвөрхангай аймагт сонгуулийн маргаан гарсантай холбоотойгоор хоёр нэр дэвшигчийн тангарагийг өргүүлээгүй. Улмаар 2012 наймдугаар сарын 1-нд “Шударга-Ёс” эвслээс нэр дэвшигч О.Баасанхүү, Ц.Цолмон нар тангарагаа өргөж байлаа. Ийнхүү УИХ 71-үүлээ болоод удаагүй байтал УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзсанаар 70-уулаа болсон.  Дараа нь Ц.Оюунбаатар ганцаараа тангараг өргөсөн бол Г.Батхүү, Д.Арвин, Д.Сарангэрэл нар хамтдаа тангараг өргөж 74-үүлээ болж байв. Эцэст нь Д.Сумъяабазар, Д.Зоригт нар тангараг өргөснөөр 2012-2016 оны УИХ бүрдсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хамгийн гол нь 20 оны сонгуульд манг гаргахгүй байх хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  2. Хамгийн гол нь чөлөөлөхөөс эсрэг санал өгсөн гишүүдийн нэрийг нийтэд ил болгох хэрэгтэй. Тэдгээр новшнуудыг дахин хэзээ ч төрд ажиллуулж болохгүй

    0 0 Хариу бичих