Халтиргаанаас сэргийлэх өнгөт хучилт хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтын ажлыг Нарны гүүр, Гэсэр сүмийн уулзвар гээд нийт долоон байршилд эхлүүлээд байна. Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй юм.

Иймээс ажлын явцад тухайн уулзваруудад бага зэргийн ачаалал үүсч байгаа учир нийт жолооч тээвэрчиддээ эгнээ байраа зөв эзлэж бусдад хүлээлцтэй, хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)