FIFA энэ жилийн ДАШТ-ээс дээд зэргийн ашиг олно

Өнөөдөр ОХУ-д Хөлбөмбөгийн ДАШТ эхэлж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд 20 гаруй орны төрийн тэргүүн ирнэ гэж ТАСС дамжуулав.Мөн энэ удаагийн тэмцээнээс Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) дээд хэмжээний буюу 6,1 тэрбум долларын  ашиг олно гэж тооцоолжээ.

“The New York Times” сонинд мэдээлснээр, ивээн тэтгэгчдийн гэрээ, телевизийн шууд дамжуулалтын эрхийн худалдаанаас тус холбоо төлөвлөж байснаасаа 10 хувиар илүү ашиг олох гэнэ.

2014 онд Бразилид явагдсан ДАШТ-нээс FIFA энэ удаагийнхаас 1,3 тэрбумаар бага орлого олж байв.Ашиг ингэж өссөн нь  ОУХХ Хятадын томоохон компаниудтай ивээн тэтгэлгийн өндөр үнэтэй гэрээ хийж чадсаны үр шим гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)