ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Зургаадугаар сарын 14

Цусны доноруудын дэлхийн өдөр

1502-Христофор Колумб Мартиника арлыг нээсэн байна.

1616-Канадад индианчуудад зориулсан сургууль нээгдэв.

1645- Британий парламентын хувьсгалт арми Несбийн тулалдаанд  I Карл хааны армийг ялжээ.

1763-II Екатерина нийгмийн тайван байдалд сөргөөр нөлөөлөх аюултай бодлогогүй үг хэлэхийн хориглон тунхаглалаа. 

      1777-Америкийн төрийн далбааны өдөр

      1826-Арканзас АНУ-ын 25 дахь муж болжээ. 

1834 -Зүлгүүрийн цаасны патентыг Айзек Фишер  гэдэг хүн авчээ.

1907-Гаагт  Энх тайвны II бага хурал болж, 44 улсын төлөөлөгчид оролцсон байна.

1911-АНУ-д «Computing-Tabulating-Recording Company» буюу өнөөдрийн “IBM”компани үүсэн байгуулагджээ.

1920 - Эстоны Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль хэрэгжиж эхлэв.

1924 -«Форд» компани 10 сая дахь автомашинаа үйлдвэрлэн гаргалаа.

1941 -Хо Ши Мин Вьетнамын биеэ даасан “Вьетминь” нэгдлийг байгуулж, эх орноо колоноос чөлөөлөхийг уриалжээ.

1942- Уолт Диснейн “Бэмби” гэдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гарчээ.

1950-Баруун Герман Европын холбоонд нэгдэв.

1963-Хятад ЗХУ-ыг “Дэлхийн хувьсгалаас урвасан” хэмээн буруутгажээ.

1982-Фолклендын арлыг чөлөөлсний баяр

1992-Нью-Жерсийн Трентонд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Дэн Куэйль бага сургуульд үзүүлэх хичээл зааж байхдаа potato /төмс/ гэдэг үгийг буруу бичиж “хөгөө тарив”.

1994- АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер Хойд Солонгост айлчилсан байна. 

1999- Бельгид “Кока-Кола” худалдахыг хориглов. 

2001- Хятад, Орос, Казахстан, Тажикистан, Киргиз болон Узбекистаны тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулжээ.

2004- Гар утасны сүлжээний анхны “Cabir” вирусийг илрүүллээ. 

2007- Байконурын сансрын буудлаас пуужин зөөгч “Днепр”-ийн тусламжтайгаар Германы “TerraSAR-X” хиймэл дагуулыг хөөрчээ.

       2008- Севастопольд II Екатерина хатан хаанд зориулсан хөшөөг болгов.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)