УИХ-ын гишүүнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэх тов гарчээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Ерөнхийлөгч УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд хориг тавьсан. Хоригийг эхэлж хэлэлцэхгүй юм байна. Эхлээд Байнгын хороогоор шийдсэн Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Түүнчлэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг мөн шийднэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)