Цахим спортыг олимпийн төрөлд оруулна

2018 оны  Жакартагийн Азийн наадмын цахим спортын тэмцээнд өөр өөр орон, бүс нутгаас ирсэн 8 баг оролцох бөгөөд 7 нь Азийн сонгон шалгаруулах тэмцээнээр дамжин тодорч, зохион байгуулагч орон Индонези үлдсэн нэг багийг бүрдүүлэх юм байна. Азийн бүсийн эрх авах тэмцээн Өмнөд, Зүүн, Төв, Баруун, Зүүн Өмнөд Азид болно. Одоо 27 орон, бүс нутаг Азийн сонгон шалгаруулах тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байгаа юм байна. Зүүн Азийн эрх авах тэмцээний гол талбар нь Хонконг болох ажээ. 

Азийн цахим спортын холбооны тэргүүн Хүө Чиган "Цахим спортын төрлийг анх 2018 оны Жакартагийн Палембаны Азийн наадмын үзүүлбэрийн төрөлд оруулсан нь цахим спортын   түүхэн дэх том дэвшил болсон юм. Тус спорт 2022 онд Ханжөүгийн Азийн наадмын албан ёсны төрөл болох үндэс суурь тавигдлаа. Азийн цахим спортын холбоо уг спортыг дэмжиж, олимпын спортын төрөлд оруулахаар хичээн зүтгэнэ" гэжээ. Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн Хууль тогтоох хорооны гишүүн Гэ Пэйфань "Цахим спорт ирээдүйн Хонконгийн шинэ эдийн засгийн хөгжлийн нэг чухал салбар болно. Хонконг олон улсын цахим спортын төв болон хөгжих боломжтой юм" гэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)