Канад, Мексик, АНУ хамтран Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулна

Олон улсын хөлбөмбөгийн холбооны 134 гишүүний саналаар "United 2026" баг Морокко улсыг ялж ДАШТ-ыг зохион байгуулах эрх авлаа.2026 оны ДАШТ дээрх гурван улсын нутаг дэвсгэрт 34 хоног зохион байгуулагдаж 48 баг 80 тоглолт хийнэ.АНУ-ын Хөлбөмбөгийн Ерөнхийлөгч Карлос Кордейро "Цорын ганц ялагч нь Хөлбөмбөг. Биднийг хөлбөмбөг нэгтгэдэг" гэжээ.Тэмцээн болох 16 хотын 10 нь АНУ-ынх байх юм.

ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдаж буй ОУ-ын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/-ны 68 дахь удаагийн чуулганд холбооны гишүүн 211 үндэстнээс 200 нь санал өгчээ.

Мексик улс 1970, 1986 онд, АНУ 1994 онд ДАШТ-ийг зохион байгуулж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гоё газар болохын байна. За тэгвэл 2026 он хүртэл маш эрчимтэй бэлтгэл хийж байгаад Дэлхийн аваргад оролцоё байз. Насны хязгаар байхгүй юм байгааздээ? Арьс өнгө, шашин шүтлэг, боловсролтой боловсролгүй, баян ядуу, мөн хөлбөмбөг тоглож чаддаг чаддаггүй хамаагүйгээр ялгаварлан гадуурхахгүй гэж найдаж байна. Цэнхэр үстийг урдаа бариад дайрахад ялахгүй гэх юмгүй.

    0 0 Хариу бичих