Испанийн шигшээ дасгалжуулагчгүй болов

ДАШТ эхлэхэд нэгхэн хоног үлдээд байхад Испанийн хөлбөмбөгийн шигшээ баг ерөнхийдасгалжуулагчгүй болов. Испанийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Хулен Лопетеги хэмээх эрхэм томилогдсоноосоо хойш багийн тоглолтыг эрс сайжруулж, эдүгээ Висенте дель Боскегийн үеийн ялагдашгүй багийг дахин босгож байна хэмээгдэн магтагдаж байгаа билээ. Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлэн Испанийн хөлбөмбөгийн холбоо түүнтэй хийсэн гэрээг нь сунгаад байсан юм. Гэтэл шигшээ багтай байгуулсан гэрээгээ үл хэргэсэн “Реал”-тай гэрээ байгуулсан нь холбооны Ерөнхийлөгч Луис Рубиалес уурыг хүргэсэн аж. Л.Рубиалес энэ мэдээллийг сонинд гарахаас өмнө олж мэдээд бөөн юм болсон аж. Тэгээд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, дасгалжуулагчийг халах шийдвэрээ танилцуулах гэсэн ч тоглогчид, тэр дундаа ахлагч Серхио Рамос дасгалжуулагчаа өмөөрөн хэвлэлийн бага хуралд очуулаагүй тул хурал цуцлагдсан. Тэгвэл дөнгөж сая Испанийн хөлбөмбөгийн холбоо Хулен Лопетегийг шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас халсан тухай мэдээлэл цацагдлаа. ДАШТ эхлэхэд нэгхэн хоног үлдээд байхад ерөнхий дасгалжуулагчаа халсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. мөнгө хүчтэй, Реал шиг багт шигшээ багийн хувь заяа сонин биш

    0 0 Хариу бичих
  2. Манай Х.Баттулгыг дасгалжуулагчаар авахгүй юм байхдаа. Монголын жүдог дэлхийд гаргаж тавьсан хүн арга ухаан их мэдэх л ёстой. Гэхдээ, Ерөнхийлөгчийн ажлаа хаяаад тийшээ очих нь ч хаашаа юм, улсын нэр хүнд гэж бас байна. Гэхдээ, хэрвээ явахаар шийдвэл Аса станцтай хамт явбал л хөгжилтэй. Бас, Самандын Жавхлан явах нь зөв шүү.

    0 0 Хариу бичих