“Yahoo Messenger”-тэй ирэх сард салах ёс хийнэ

1990-ээд оныхныг холбож байсан Yahoo Messenger-ийг хаахаар болжээ. 20 жилийн өмнө Yahoo компани Yahoo Pager гэх үнэ төлбөргүй мессежний үйлчилгээг нэвтрүүлснээ Yahoo Messenger болгон нэрийг өөрчлөн зах зээлд гаргасан түүхтэй.

Нэгэн цагт олон нийтийн харилцааны гол хэрэгсэл болж байсан Yahoo Messenger нь сүүлд гарч ирсэн өрсөлдөгчдийнхөө гадаад үзэмж, үйлчилгээ, техникийн боломжуудад цохигдон хэрэглэгчдээ огцом алдаж эхэлснээр хаагдах болсон гэнэ.

Өнгөрсөн жил iOS, Android үйлдлийн систем ашигладаг төхөөрөмжүүдэд Yahoo Messenger үйлчилгээг ашиглахыг зогсоож байсан. Тиймээс хэрэглэгчээ алдахын зэрэгцээ ашиглагдахгүй болсон Messenger-ийг хаахаас өөр аргагүй болсон Yahoo корпорацийнхан эхний ээлжинд Yahoo Messenger-ийг татаж авах, нэвтрэх эрхийг хязгаарлан улмаар бүрмөсөн устгахаар төлөвлөжээ.

Ийнхүү нэгэн цагт текст мессеж бичих, дүрс болон видеог богино хугацаанд илгээх боломж олгож байсан Yahoo Messenger-тэй ирэх долдугаар сарын 17-нд албан ёсоор салах ёс гүйцэтгэх болох нь ээ. Гэхдээ Yahoo Messenger-ийг устгах нь Yahoo Mail, Yahoo Fantasy зэрэг үйлчилгээнүүдэд нь хамаарахгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)