"Аавын бүүвэйн дуу" клиптэйгээ мэндэллээ

“Guys” хамтлагийн дуучин М.Мягмар шинэхэн соло уран бүтээлээ дэлгэлээ. Тэрээр энэ удаад Н.Тамирын үг, ая  “Аавын бүүвэйн дуу” уран бүтээлээ клипжүүлэн хүргэлээ.

Дуучин М.Мягмар өнгөрсөн жил Аавуудын баярын өдрийг тохиолдуулан “Бүх цаг үеийн амьдралын жолоог атгагч аав нарт зориулав” хэмээн тодотгосон өөрийн соло уран бүтээл болох “Захиа” дууны клипээ албан ёсоор дэлгэж байсан билээ.

Бяцхан охиноо өлгийдөж аваад удаагүй байгаа тэрээр энэ удаад бяцхан үрсдээ зориулан бүх сайхан аавуудын өмнөөс ийнхүү шинэхэн уран бүтээлээ дэлгэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Аавын бүүвэйн дуу гэж байдаг юм байхдаа. Аав ер нь бүүвэйн дуу дуулж байсан уу? Сайхан дэмбээдэж л чадах байх. Тэрний оронд одоо цагт гэрийн үйлчлэгч, хүүхэд харагчийн бүүвэйн дуу гэмээр юм.

    0 0 Хариу бичих