Одонтой ээжүүдийн миссээр А.Дэлгэрцэцэг шалгарлаа

"Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилгоор “Алунгоо Эх” ТББ, “Монголын Эмэгтэйчүүдийн Хатан Эрдэнэ Холбоо”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр Бүл Хүүхэд Залуучуудийн Хөгжлийн Газар” , “Алдарт эх” цахим нэгдэл хамтран "MRS MONGOLIA WORLD 2018-ГОО ЭЭЖ" улсын анхдугаар уралдааныг өчигдөр зохион байгууллаа.Уралдаанд "Алдарт эх"-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн бүсгүйчүүд оролцсон бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч  авьяас билэг, гоо үзэсгэлэн, амьдралын туршлага, нийгмийн оролцоо, нийгэмд эзлэж буй байр сууриа илэрхийлэн өрсөлдсөнөөс  сүүлийн шатанд 29 ээж тунаж үлдсэн юм.

Дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг наадмын тэргүүн гоо бүсгүйгээр шалгарч "Алтан эрдэнэ" өргөмжлөл хүртлээ. Тэрбээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байна.

Энэ арга хэмжээний үеэр одонт ээжүүд санаачилан төрөхийн хүндрэлээр нас бараад удаагүй Наранцацралт бүсгүйн гэр бүлд 2 өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Цэл залуугаараа хорвоог орхисон бүсгүйн гэр бүлд туслахын тулд "Одонтой ээжүүд" фейсбүүк группийнхэн 14 хоногт энэ мөнгийг цуглуулж чаджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Олон одонтой ээжүүд гэхээр их олон удаа сээгс хийсэн гэсэн үг биздээ? Ичмээр юм.

    0 0 Хариу бичих
  2. Одонтой ээжүүдийн тэмцээнд орсон эдгээр сайхан бүсгүйчүүд бүгдээрээ баян тансаг гэр бүлийн ээжүүд шүү дээ. Бизнес хийгээд ч юм уу эсвэл улстөрд орж наагуур цаагуур юм хөдөлгөн хөлжсөн баян залуус монголын хамгийн гоо сайхан охидуудаас авч суугаад, тэгээд олон хүүхэд төрүүлж таарсан нь нэр алдрын төлөө ийм тэмцээнд орж байгаа юм. Болохгүй юм үгүй. Гэхдээ, түрүү байрыг нь цом, өргөмжлөлөөр шагнах төдийд зохицуулаад харин, мөнгө, байр зэргийг нь өрх толгойлсон ядмаг амьдралтай айлуудыг дэмжих санд хандивлавал сая энэ тэмцээний утга учир аятайхан болоод явах юм.

    0 0 Хариу бичих
  3. shal demii shal teneg ium

    0 0 Хариу бичих