“Татар”, Укатай доргих “Хуур хөгжмийн наадам” айсуй

Монголын хамгийн том хөгжмийн наадам “XMF 2018” нь хоёр дахь жилдээ энэ сарын 15, 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Наадмын эхний өдөр хип хоп урсгалаар амьсгалах бол хоёр дахь өдөр поп, электрон хөгжмөөр ирсэн зочдоо доргиох нь ээ. Энэ жил зохион байгуулалт, хөгжим болон гэрэлтүүлэг, үйлчилгээ өмнөх жилийнхээсээ илүү байх болно гэдгийг зохион байгуулагчид амалсан юм.

Наадмын Ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагч Marshall Inc, Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгч Гэр контент групп, Ерөнхий ивээн тэтгэгч Голомт банк оролцож илүү дэвшилтэт шинэ техник технелогийн хүчийг ашигласан мэргэжлийн тайз засч, шинэлэг дуу хөгжмийг залуусдаа хүргэх гэж байна. Мөн Юнител групп, MSM, Номин холдинг, АПУ компани, Shoogy Boom, Нью Ложистик, Өргөө Лазер Синема, Чингис Хаан зочид буудал, Брэнд Лаб, Tse, Монгол контент ХХК байгууллагууд наадмын зохион байгуулалтад оролцож байна.

Наадмыг зохион байгуулагчид Монголд засагдаж байгаа хамгийн том тайз, чанартай дуугаралтыг амлаж байгаа. Нүд, чих зэрэг баясах бодит мэдрэмжийг танд үзүүлэхээр Амстердамаас тусгай VJ (video joker) Монголд ирж байна. 250м2 –аар засагдах тайзанд 400 орчим гэрэл суурилуулжээ. Өндөр нягтаршил бүхий 900ш 4K LED дэлгэцийг 10 жил салбартаа ажилласан туршлагатай инженерүүд угсарч байрлуулна. Зохион байгуулалтад 600 -гаад хүн ажиллаж байгаагаас наадмы цар хүрээг харж болох юм. 

“XMF 2018”-ын гүйцэтгэх продюсер Б.Батболд наадмын талаар “Энэ жилийн онцлог бол хоёр дахь өдрөө поп урсгалыг нэмсэн. Ингэснээр илүү олон хүнийг оролцуулах зорилгыг тавьж байна. Хөгжмийн наадам гэхээрээ хүүхэд, өсвөр үеийнхэн их ирдэг гэсэн түгээмэл байна. Нийгэмд эерэг, гэрэл гэгээтэй зүйл оруулж байгаа гэдэг утгаараа бүх насныхан энэ наадамд маань оролцоосой гэж хүсэж байгаа. Энэ жилийн эхний өдөр хип хопчид уран бүтээлээ хүргэнэ. Мөн Буриадад хит болж байгаа уран бүтээлчид ирнэ. Хоёр дахь өдрийн хувьд Рояал гэдэг Тайваний DJ, Японы DJ ирж байгаа. VJ буюу дэлгэц дээр хөгжим гэрэлтэй хамт тоглодог найруулагч маань Австралиас ирж байгаа. Зохион байгуулалтын хувьд нэг жилийн өмнөөс төлөвлөж,  дөрвөн сарын өмнөөс бэлтгэл ажилдаа орсон.Наадмын хоёр өдөр 1000 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

15 жилийн ой нь тохиож буй “Татар” хамтлаг эхний өдрийн онцлох уран бүтээлчээр орж байгаа. Мөн  “Люмино” хамтлаг дэмжигч уран бүтээлчээр оролцоно. Хоёр дахь өдрийн хувьд энэ жил болон өнгөрсөн жилийн “HOT” уран бүтээлч Ука онцлох уран бүтээлчээр орж байгаа” хэмээн онцоллоо.

“ХMF-2018”-ын онцлох уран бүтээлч “Татар” хамтлагийнхан “Бид 15 жилийн ойгоороо “Хуур хөгжмийн наадам”-д оролцох болсондоо баяртай байгаа. Хамтлагийн гишүүн Жагаа өчигдөр урдаас сургуулиасаа чөлөө аваад ирсэн болохоор энэ удаад бид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болсноо дуулгахад таатай байна. Ийм том тайзан дээр гарах гэж байгаадаа догдолж байна. Бид энэ удаад “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа” зэрэг тухайн үеийнхээ хит уран бүтээлээ хүргэнэ. Энэ талбайд 30 мянган хүн цуглан бидэнтэй хамт сэтгэлд хоногшсон дуугаа зэрэг дуулна гэхээр бидний 15 жил мөрөөдөж байсан тэр л агшин юм”  

“ХMF-2018”-ын онцлох уран бүтээлч дуучин Ука “Өнгөрсөн жил би “Don’t stop” гэх цоо шинэ дуугаараа оролцож байсан. Энэ хугацаанд “Don’t stop” дуу маш амжилттай явлаа. Энэ наадам зохион байгуулалт, тав тух, үзэгчдийг цуглуулах байдлаараа олон улсын стандарт олсон учраас их хүлээж байлаа. Энэ жил тайз болон гэрлийн шоу үнэхээр сонирхолтой болох шинжтэй байгаа. Би бүтэн цагийн турш “Don’t stop” цомогтоо багтсан хамгийн шилдэг доргио дуугаа дуулж, бүжигчдийнхээ хамт бүжиглэнэ" гэлээ

XMF 2018 LINE UP  
JUNE 15/ FRIDAY: HIP HOP , LINEUP DAY1>>>
LUMINO /SUBHEADLINER/  ---TATAR /HEADLINER/ 
ICE TOP > TSETSE > DZE/SARYUNA (Buryatia) > DESANT  > > MRS.M > WOLFIZM > DJ ZAYA > DJ CHIN > GINJIN > LILTHUG-E /LOICHIHSON CREW/ > THUNDER /(Backyard) > RATABUZZ (Backyard) > FLA /LOICHIHSON CREW/ > DONDIOR (Backyard) > AKO (Hypeman) > MABERRANT > JACOOL > ROOCKIE > SANGA > SASH

JUNE 16 / SATURDAY: POP/EDM ,LINEUP DAY2>>>
UKA /HEADLINER/ --- ROYAL /HEADLINER/
A-SOUND > DJ YAKSA Japan > DJ ODONBAT > 3 OKHIN > NAMUUN (Kiwi) MARALJINGOO > KHISHIGDALAI/ NAKI > NAAGII > ZORIGT > ONE WAY > THE COMPASS X-VIT > GANTOGOO > THE WASABIES > AM-C/ SIENTE > THE HORIZON > THE COSMIC BANGERS> MUNKH-ERDENE (The Voice Of Mongolia)> ENGUUN (The Voice Of Mongolia) > ARIUNJARGAL (The Voice Of Mongolia) > BUYANGEREL (The Voice Of Mongolia) > BATBAYAR (The Voice Of Mongolia) > ENKHSUKH (The Voice Of Mongolia) > BUJINLKHAM (The Voice Of Mongolia)

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)